Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Нью-Йорк хотын дарга тамхины үнийг 24 хувиар нэмэгдүүлэх ший

Нью-Йорк хотын дарга тамхины үнийг 24 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ

АНУ-ын Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио маш ихээр өсөн нэмэгдэж байгаа хотын иргэдийн тамхины хэрэглээг бууруулах зорилгоор тус хотод зарагдаж байгаа хайрцаг тамхины үнийг 24 хувиар өсгөн нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна. Хотын даргын шийдвэрийн дагуу Нью-Йорк хотод худалдаалагдаж байгаа хамгийн хямд үнэтэй хайрцаг тамхи 13 ам.доллар буюу манай улсын ханшаар 31000 төгрөг болж нэмэгдээд байна. Нью-Йорк хотын даргын баталсан шинэ журмын дагуу мөн нилээд олон тамхи борлуулагч цэгүүд болон аптекуудад хориг тавьсан байна. ДЭМБ-ын гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтад дурьдсанаар тамхи татсаны улмаас жил бүр 7 гаруй сая хүн нас барж байгаа гэжээ. ДЭМБ-ын зүгээс тамхины төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлж, улмаар үнэ нь өссөнөөр тамхины хэрэглээг мэдэгдэхүйц бууруулдаг гэж онцолж байгаа ч эсрэгээрээ тамхины үйлдвэрлэлийн салбарын шинжээч, судлаачдын хэлж байгаагаар архаг тамхичдад үнийн өсөлт огтхон ч нөлөөлдөггүй гэсэн байна