Xөрсний гулсалтын улмаас 17 хүн амь үрэгдээд байна
Өнгөрсөн даваа гаригт Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйжоу хотод тохиосон хөрсний гулсалтаас үүдэн амь үрэгдсэн хүний тоо доод тал нь 17-д хүрээд байгаа бөгөөд мөн 18 хүн ор сураггүй алга болсон байна. Даваа гаригт тохиосон гамшгийн үеэр Гуйжоу мужийн Наёнг тойргийн 30 гаруй байшин барилга 600000 куб метр хад чулуунд дарагдсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Одоогийн байдлаар тухайн хэсэгт 2000 гаруй аврагчид амьд үлдсэн хүмүүсийг эрж хайх, аврах ажлыг хийж гүйцэтгэж байна. Гуйжоу мужаас гадна мөн хөрш зэргэлдээх Юунань мужид мягмар гаригт тохиосон хөрсний гулсалтаас үүдэн мөн 3 хүн амь үрэгдэж, 5 хүн бэртэж гэмтсэн байна.
