Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ким Чен Уны эхнэр энэ жил амаржсан талаарх мэдээлэл ил болов

Ким Чен Уны эхнэр энэ жил амаржсан талаарх мэдээлэл ил болов

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр Ри Сол Жу энэ жил амаржиж, гурав дахь хүүхдээ төрүүлсэн талаарх мэдээлэл энэ долоо хоногт олон нийтэд ил болоод байна. Энэ талаар даваа гаригт Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Албанаас мэдээллээ. Уг мэдээнд Ким Чен Уны эхнэр Ри Сол Жу энэ оны 2 дугаар сард амаржсан бөгөөд хүүхдийн хүйс болон нэрийн талаар мэдээлэл байхгүй байгаа гэжээ. Ким Чен Уны анхны хүүхэд 2010 онд төрж байсан бол хоёр дахь хүүхэд нь 2013 онд мэндэлж байсан юм. Энэ онд Умард Солонгос улсад зочилсон АНУ-ын алдарт сагсчин Деннис Родманы батлаж байгаагаар Ким Чен Уны хоёр дахь хүүхэд нь Жу А хэмээх нэртэй охин байсан гэжээ. Харин анхны хүүхдийнх нь талаар одоог хүртэл ямар ч мэдээлэл гараагүй хэвээр байсаар байгаа юм.