МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ
МАХН-ын бага чуулган 12.00 цагт намын байрандаа эхэлжээ. Хуралд оролцогсод Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшин өрсөлдөх гишүүнээ тодруулах юм. Тус намын 6 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргасан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмүүдэд намын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарын нэр яригдсан ч бага чуулганаас Н.Энхбаярыг өрсөлдүүлэх шийдвэр гарлаа.
