Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › SpaceX компани тагнуулын зориулалттай хиймэл дагуулыг анх уд

SpaceX компани тагнуулын зориулалттай хиймэл дагуулыг анх удаагаа хөөргөлөө

АНУ-ын сансрын технологийн тэргүүлэгч компани болох SpaceX-ийн зүгээс даваа гаригт анх удаагаа цэргийн зориулалттай хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө. АНУ-ын Тагнуулын Төв Газрын захиалгаар NROL-76 хэмээх тагнуулын зориулалтаар ашиглагдах хиймэл дагуулыг тус компаний жолоочгүй Falcon 9 пуужин дэлхийн тойрог замд амжилттай хүргэснийхээ дараагаар хөөрсөн станцдаа буюу АНУ-ын Флорида муж дахь Кейп Канаверал пуужин хөөргөх станцад босоогоороо амжилттай газардсан байна. Falcon 9 пуужинг өнгөрсөн ням гаригт хөөргөхөөр товлосон байсан ч эцсийн мөчид техникийн асуудал гарсан тул ийнхүү нэг өдрийн дараагаар хөөргөсөн байна.