Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хууль бусаар нааж байрлуулсан 8000 гаруй зар, хуудсыг хуулжэ

Хууль бусаар нааж байрлуулсан 8000 гаруй зар, хуудсыг хуулжээ

Зарлал, сурталчилгааны хуудас  наадагтай холбоотойгоор аюч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “НИТХ-ын 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2017 оны эхний 3 сард хууль бусаар хаяг, зарыг гудамж талбайд ил байрлуулсантай холбогдуулан гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 8000 гаруй зар, хуудсыг хурааж ажиллалаа. Тухайн зарыг байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж хариуцлага тооцсон. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид хариуцлагыг чангаруулж, хууль бусаар гулгаа массаж, саун гэх зарыг гудамж талбайд ил байрлуулсан бол шүүхээр баривчлуулах хүртэл арга хэмжээ авна. Иргэдийг хууль бус ийм төрлийн ажилд оролцохгүй байхыг анхааруулж байна.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.