"Германы төлөөх альтернатив" намын нэгдсэн чуулган боллоо
Улс төрийн үндсэрхэг үзэл бүхий "Германы төлөөх альтернатив" намын дарга Фрауке Петри албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсонтой холбоотойгоор ням гаригт тус намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Кёльн хотноо явагдсан намын чуулганы үеэр нам доторх хоёр фракцаас 76 настай Александер Гауланд болон 38 настай Алис Вайдель нарыг сонгосон байна. Энэхүү хоёр нэр дэвшигчийн хоорондох намын даргын сонгууль удахгүй зохиогдох бөгөөд ялагч нь ирэх 9 дүгээр сард зохиогдох ХБНГУ-ын нэгдсэн сонгуульд Канцлерийн албан тушаалд намаа төлөөлөн өрсөлдөх юм. Мөн чуулганы үеэр муслим шашинтай дүрвэгсдийг Герман улсаас гаргах болон ЕХ-ны валютын системээс Герман улсыг гаргах асуудлуудыг авч хэлэлцжээ. ХБНГУ-ын нэгдсэн сонгууль 9 дүгээр сарын 24-ний өдөр болно.
