Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийн хамгийн царайлаг цэргүүд...

Дэлхийн хамгийн царайлаг цэргүүд...

Хамгийн сонирхолтой цэрэг татлага Тайландад явагддаг. Учир нь үзэсгэлэнтэй цэргүүдийг зөвхөн эндээс л харж болно. Тайланд улсын хуулиар 21 нас хүрсэн хүн бүхэн цэргийн алба хаадаг. 6 сарын хугацаатай сайн дурын цэргийн алба болон үндэсний хэмжээнд сугалааны тохирол явуулж 10 хоногийн хугацаатай түр алба хаадаг байна. Энэ хуулинд хүйсээ солиулсан трансжендэрүүд болон Буддын лам, хуврагууд ч хамрагдах ёстой аж. Хэдий хүйс солиулах мэс засалд орж, хөх хийлгэсэн ч бичиг баримтан дээрх хүйс солигддоггүй тул транжендэрүүд бүгд цэргийн алба хаадаг. Тайланд улсын хуулиар зөвхөн эрүүл мэндийн болон сэтгэцийн эмгэгтэй тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөгддөг байна.