Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дугаарын хязгаарлалтыг зуны хуваарьт шилжүүлнэ

Дугаарын хязгаарлалтыг зуны хуваарьт шилжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн юм. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийслэл хотод үйлчилж буй дугаарын хязгаарлалтыг зуны цагийн хуваарьт шилжүүлэх шийдвэр гарчээ.

Дөрөвдүгээр сарын 15 бямба гаригт тохиож буй учир зуны хуваарь ирэх долоо хоногоос хүчинтэй гэсэн үг. Энэхүү өөрчлөлт аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Зуны цагийн хуваарьт шилжиснээр хязгаарлалтад хамрагдах бүсчилэл нь тэлнэ гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. Дугаарын хязгаарлалт ямар бүсчлэлд хэрхэн үйлчлэхийг доорхи зурагнаас хараарай.