Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Нимбэгтэй усны ид шид

Нимбэгтэй усны ид шид

Нимбэгтэй ус нь хоол боловсруулах эрхтний олон асуудлуудыг анагаахад тусалдаг. Нимбэг нь ялгадас гадагшлахад тусалж, өтгөн хатахаас сэргийлдэг. Түүнчлэн биен дэх зунгагийн ялгаруулалтыг бууруулж, цөсний чулууг задалж, элэг цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

Нимбэг бол арьсны асуудлуудыг шийддэг байгалийн эм юм. Эрүүл арьстай байхад чухал нөлөөтэй С витаминаар баялаг учир арьсны үрчлээ, толбыг багасгадаг. Мөн нимбэгний шүүсийг арьсан дээр шууд түрхэх нь сорвийг арилгахад тусалдаг.

Нимбэгтэй ус нь шүд арчилгаанд чухал үүрэгтэй. Өвчтэй шүдээ нимбэгтэй усаар зайлахад өвчин намдаахаас гадна буйлнаас цус гарахыг анагаадаг. Гэхдээ нимбэг нь шүдний гадаргуунд гэмтэл учруулж болзошгүй учир хэтрүүлэхгүй байх нь зүйтэй юм.

Нимбэг хоолойн өвчлөл, халдварыг эдгээхэд тусалдаг. Аяга усанд тал нимбэгний шүүсийг шахаж хийгээд байн байн хоолойгоо зайлахад хоолойн өвчин үгүй болдог.

Нимбэгтэй ус нь жин хаяхад маш их үүрэгтэй. Пектин ширхэглэгээр баялаг нимбэг жимсний шүүсийг халуун бүлээн ус болон зөгийн балтай холиод уухад маш үр дүнтэй.

Нимбэгтэй ус нь цусны даралт өндөрсөхийг тэнцвэржүүлж, толгой эргэх, дотор муухайрахыг намдааж, биед тайвширсан мэдрэмжийг өгдөг. Мөн стресс, депрессийг бууруулдаг.

Нимбэгтэй ус нь ханиад хүрсэн үед биеийн байдлыг дээрдүүлдэг. Нимбэг нь хөлс гарахыг нэмэгдүүлж, халуун бууруулдаг.

    Нимбэгтэй ус нь бие дэх чөлөөт радикалуудын өсөлтийг хязгаарладаг антиоксидантын баялаг эх үүсвэр юм. Нимбэгтэй ус нь шартсан хүний шарыг маш сайн тайлдаг. Нимбэгтэй ус нь яг л хоосон ус шиг илчлэггүй боловч илүү сайхан амттай байдаг ба цусан дахь элсэн чихрийн түвшинг бууруулж, метаболизмыг идэвхжүүлж, арьсыг цэвэрлэдэг.

    – Өглөө бүр өлөн үедээ нимбэгтэй ус уух /шинэхэн нимбэгний тал эсвэл 4 хуваасны нэгний шүүсийг 1 аяга усанд шахаж ууна/

    – Орой нэг аяга нимбэгтэй ус уух

    – Нимбэгтэй ус хэт халуун эсвэл хэт хүйтэн байх хэрэггүй.

    – Шүдний пааланг гэмтээхээс сэргийлж, соруулаар шүдэнд хүргэлгүйгээр уух хэрэгтэй.