Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Нийслэлийн харьяа байгууллагуудын ажлын цагт өөрчлөлт оруулл

Нийслэлийн харьяа байгууллагуудын ажлын цагт өөрчлөлт орууллаа

Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр төрийн албан хаагчид нийтээрээ 08.30-17.30 цагт ажиллаж байгааг өөрчилж, нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид 30 минтуын өмнөөс ажлаа эхлүүлж байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн харвяа байгууллагуудын ажил өглөөний 08:00 цагт эхлэх юм.

Энэхүү шийдвэрийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болжээ.

Ингэснээр хотын түгжрэл буурна гэж үзэж байгаа юм. Нийслэлийн төр захиргааныхан ажлаа эрт эхлүүлснээр өөрсдөө зорчих хөдөлгөөн багасахаас гадна үйлчлүүлэгчид ч 30 минутын өмнө замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.

Энэхүү өөрчлөлтөд сургууль, цэцэрлэг болон бусад үйлчилгээний байгууллагууд багтахгүй юм.

Мөн нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь,  бүтээгдэхүүн татах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг судалж эхэлжээ.