Камертон хамтлагийн шинэ дуу мэндэллээ
22 настай Камертон хамтлаг цоо шинэ дуугаа сонсогчиддоо хүргэлээ. Хайр нэртэй уг дууны аяыг хамтлагийн ахлагч Д. Болд, үгийг яруу найрагч Д. Ган- Очир бичжээ. Дууны клипэнд тус хамтлагийн залуус гэр бүлийн хамтаар тоглосон нь фенүүдийнх нь хувьд жинхэнэ сюрприз болж чадлаа. Ингээд шинэ клипийг та бүхэндээ хүргэе.
