Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Цасны тухай баримтууд

Цасны тухай баримтууд

Урин дулаан хаврын сар гарсан ч эрс тэс уур амьсгалтай Монгол оронд маань өнөөдөр цас орлоо. Тиймээс уншигч танд сониохолтой байх болов уу гээд, байгалийн үзэсгэлэнтэй үзэгдэл болох цасны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Хамгийн том цасан ширхэг 38см урт, 20см өргөн байсан гэж Геннисийн номонд бүртгэгджээ. Энэхүү аварга том цасан ширхэг 1887 оны 1 сарын 28-нд АНУ-н Монтанад орж байжээ.

Цас үнэндээ ямар ч өнгөгүй байдаг. Нарны гэрлийн тусгалд цагаан өнгөтэй харагддаг байна.

Хамгийн их цас 1921 онд АНУ-н Колорадо мужийн Silver Lake хэмээх газар орж байжээ. 24 цаг тасралтгүй орсон цас 193см-ийн зузаантай болсон байжээ.

Washington State-д 1998-1999 оны өвөл нийт 2895см цас орсон байна.

Дэлхийн нийт цэвэр усны 80% нь мөс болон цас хэлбэрээр оршдог.

40 метр газар харагдахгүй байх үед цасан шуурга болж байна гэж үздэг. Салхины хурд цагт 40км ба түүнээс илүү хурдтай байж болно. Цасан шуурга дунджаас 3 цаг үргэлжилдэг.

Ямар ч цасан ширхэг 6 талтай байдаг.