Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Таны хүүхдийн уран бүтээл таны гэрийг чимнэ.

Таны хүүхдийн уран бүтээл таны гэрийг чимнэ.

Хүүхэд бүр уран бүтээлч. Томчуудын хэлдэг битгий, боль, болохгүй гэдэг үгнүүд хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хязгаарлаж байдаг. Буйдангийн араар зураг зураад, ханын цаасан дээр эрээчиж байгаа хүүхдээ хараад та загнахаа урьтал болгодог уу? Түр хүлээгээрэй, таны гэрт ирээдүйн Пикассо, Давинчи өсөн торниж байгаа юм биш биз? Эсвэл зүгээр л урлагт хайртай, гоо зүйн мэдрэмжтэй, уян зөөлөн сэтгэлтэй нэгнийг өсгөхөд бидний хүргэх гэж буй DIY зөвлөгөө тусална гэдэгт итгэлтэй байна. Танд ердөө бичгийн цаас, хавчаар, өнгийн тууз, утас л байхад хангалттай. Таны гэрийн хамгийн гэгээлэг, сэтгэл булаам, дурсамжтай хэсэг болно гэдэгт итгэлтэй байна. Заа ингээд ээж аавуудаа бэлэн үү?