Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Өнөөдөр ханш нээх өдөр

Өнөөдөр ханш нээх өдөр

Аргын тооллын билигт сайн өдөр буюу өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна. Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн билэгшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг жамтай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татаж, морин хараацай шувуу ирдэг байна. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялагаар арвин, эрүүл саруул байна гэж билэгшээдэг байна.

Ханш нээх өдөр ард олон буяныг үйлдэх ёстой аж. Бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахих, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахиж амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэх учиртай. Мөн бурхан болоочийн газрыг эргэж зул өргөн тариа будаа өргөх нь их том буян болдог ажээ.