Таны автомашин 4 болон 9-өөр төгссөн бол энэ сард татвараа төлөөрэй
Авто тээврийн хэрэгслийн албан татвар хураах ажил нэгдүгээр сараас эхлэн үргэлжилж байна. Оны эхний гурван сард 1, 6, 2, 7, 3, 8 тоогоор төгссөн дугаартай машинууд татвараа төлөөд байна. Тэгвэл энэ сард 4 болон 9-өөр төгссөн дугаартай машины жолооч нар татвараа төлөх юм. Дашрамд дуулгахад манай улсад нийт 800 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй бол 21400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байгааг татварын албанаас анхааруулжээ. Татварыг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв дээр авч байна.
