Байгалийн модоор гэрээ чимье!
Лакан, хуванцар, төмрөн, шилэн тавилгаас татгалзаж гэртээ байгаль дэлхийд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх эко модон тавилгаар тохижуулбал гоё биш гэж үү? Хүн өөрөө байгалийн амьтан гэдэг. Цаг хугацаатай уралдан яарч, техник технологийн дэвшлийг алхам тутамдаа хэрэглэсээр амьд байгалиасаа улам холдсоор... Таны гэрт амьд байгалийн ариун тансаг үнэрийг мэдрүүлэх, тайвшруулах модон тавилгын санааг хүргэе, гарын ур дүйтэй хэн нэгнээр хийлгээд гэрээ гоёход ч янзтай даа. За амжилт!
