Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Ц. Амгаланбаатар өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Ц. Амгаланбаатар өмнө нь 5 хүний амь хөнөөсөн хэмээн худал мэдүүлэг өгч байжээ

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Ц. Амгаланбаатар

өмнө нь 5 хүний амь хөнөөсөн хэмээн худал мэдүүлэг өгч байжээ

Улсын их хурлын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр хэргийн баримт нотолгоо, мөрдөн байцаах явцын талаархи зарим баримтыг дэлгэсэн юмаа. Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож, гол хэрэгтэн болж байгаа Амгаланбаатар  2007 онд найзаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж эхэлсэн байна.  Үүнээс хойш "4 хүний амийг би хөнөөсөн" гэж худал мэдүүлсэн. Мөн нэг хэрэгт холбогдуулж өөр хүнийг гүтгэж, гүтгэсэн  хүн нь  жил шахам хоригдож байгаад сүүлд холбогдолгүй болсон баримт байна гэж Улсын их хурлын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдлээ.

Жаагий  та хоёр хүн алаа биз дээ

Зоригийг хөнөөсөн хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод буй Амгаланбаатар нь яллагдагч Чимгээ рүү 9598.... дугаарын утаснаас ямар хүн алсанаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий  та хоёр алаа биз дээ. Намайг эргэж ирээд 5 сая төгрөг өг, үгүй бол би дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ, би орцонд хүн харж байсан биз дээ" гэх зэргээр нийт 102 мессэж бичсэн байна. Мессэж бичсэнээс хойш  2015 оны 3 сарын 21-нд Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнууд Орхон аймагт очсон гэх.  Очих үеэрээ  нэгэн худалдааны төвийн гадаа Содномдаржааг дүүтэйгээ хамт явж байхад нь маргаан үүсгэж, зодоон болсноор 3 сарын 31-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Ц.Нямдорж: Б.Булган хохирогч ч биш, гэрч ч биш

шүүх хуралд ч оролцохгүй байгаад эргэлзэж байна

Улсын их хурлын дэд дарга Ц.Нямдорж  захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хүн хэлмэгдүүлэх вий гэж санаа зовж байгаагаа дуулгасан юм. Учир нь хэргийн цорын ганц гэрчий мэдүүлгээр хэрэгтнүүдийг ам зургийг гаргасан ч өнөөдөр Булган хохирогч ч биш гэрч ч биш шүүх хуралд оролцохгүй байгаад эргэлзэж байгаагаа хэлсэн юмаа. Энэ хэрэгтэй холбоотой эргэлзээ төрүүлсэн олон асуудлууд өнөөдөр хариултгүй хэвээр байна. Хорих ангид ял эдэлж буй Амгаланбаатарт яагаад утас байв, Содномдаржаа болон Чимгээгийн утсыг хэрхэн олов, Яагаад Амгаланбаатар өмнө нь  таван хүний амь хөнөсөн хэмээн худал мэдүүлж байсан бэ? Мөн яллагдагчийн өмгөөлөгчид өнөөдрийг хүртэл үг хэлэх боломж бололцоо яагаад олгоогүй вэ гэдгийг Улсын их хурлын дэд дарга Ц.Нямдорж хууль хяналтынханаас асууж байлаа.