Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › 2017 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8.013 га газрыг

2017 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8.013 га газрыг өмчлүүлнэ

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2017 онд гэр бүлийн зориулалтаар нийт 8.013 га газрыг, Аж ахуйн зориулалтаар 39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 74 хувийг шинээр өмчлүүлэх, 9 хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна. Зөвхөн 2016 онд 44.000 иргэн 6.109 га газраа өмчилж авсан байна. Дашрамд дурдахад 2003-2016 онд Монгол улсын нийт иргэдийн 17 хувь, нийт өрхийн 62 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ.