Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчид 6-р сарын 15-нд байнгын эрчим хүчтэй болно
Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай асуудлыг Эрчим хүчний сайд П.Ганхүү энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг танилцуулгын дагуу Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүс орчмын дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн, байнгын эрчим хүчээр холбох ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхийг Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат салбарын сайдад үүрэг болголоо . Хамгийн гол нь маш богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд засгийн газрын тэргүүн даалгалаа.
