Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Дэлхийн эмч нарын өдрийг хамгийн анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлжээ. Улмаар 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн.  Манай улсын эрүүл мэндийн байгууллагаар жилдээ олон мянган хүн амбулаторийн үзлэг хийлгэж, 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.

Ингээд хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ  үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дашрамд дурдахад өнөөдөр эрүүл мэндийн салбарын 13 төрөлд "Алтан чагнуур"-ын эзэд тодорно.