Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хос "мэргэжилтэн"

Хос "мэргэжилтэн"

“Х Түц” хамтлагийн жүжигчин, СТА Н.Онон уран бүтээлчээсээ гадна чадварлаг продюссер гэдгээ олон уран бүтээлүүдээр харуулаад байгаа билээ. Анх “Сэргээш” уран бүтээлээс эхэлсэн түүний продюссерийн гараа тун амжилттай эхэлж, магадгүй энэ үеэс эхэлж тэрээр өөрийгөө чамгүй сайн менежер гэдгээ олж нээсэн байх. “Х Түц”-ийн зарим уран бүтээлд Н.Онон тоглодоггүй нь хамтлагийнхаа ар талыг даагаад ажиллаж байсантай холбоотой аж. Ингээд “Сэргээш”-ээс эхлэн саяхныг хүртэл жүжигчнээсээ гадна хамтлагийнхаа продюссерийн ажлыг давхар хашиж ирсэн тэрээр энэхүү ажилдаа илүү гаршиж, бие даан продюссерээр ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, сар гаруйн өмнө нээлтээ хийсэн “Сайн уу амьдрал минь-2” киноны продюссерээр ажилласан нь түүний бие даасан продюссерийн ажил байсан гэнэ. “Сайн уу амьдрал минь-2” түүний долоо дахь продюссерлэж буй уран бүтээл нь гэсэн. “Би урлагийн бүхий л төрөл, жанрт хүч үзнэ гэж бодож байгаа” хэмээн тайлбарлах Онон ийн хос мэргэжилтэн болжээ.