БНСУ-д хууль бусаар амьдарч буй иргэдийн тоон үзүүлэлтийг монголчууд тэргүүлдэг
Бүгд найрамдах Солонгос улсад манай улсын 35.000 орчим иргэн ажиллаж амьдардаг. Үүнээс 9.400 гаруй иргэн хууль бусаар буюу хараар амьдарч байна гэх тоон мэдээлэл байгаа. Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа нийт монгол иргэдийн 3 хүний нэг нь хууль бусаар амьдарч энэ байдлаас болж өнөөдөр визийн нөхцөлийг хөнгөвчлөх ажилд ахиц гарч чадахгүй байна.
