Хөгжим бүжгийн коллеж Дорно дахин судлалын төвтэй боллоо
Хөгжим бүжгийн коллеж БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран дорно дахины судлалын тэнхимийг байгууллаа. Дорнын салхи нэртэй тус төвөөр дамжуулан Монгол үндэстний пипа хөгжмийг эх орондоо нутагшуулах зорилготой юм байна.
