Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Попокатепетль галт уул идэвхжиж эхлээд байна

Попокатепетль галт уул идэвхжиж эхлээд байна

Мексик улсын Тиамакас мужид орших Попокатепетль галт уул идэвхжиж эхлээд байна. Орон нутгийн цагаар пүрэв гаригийн бага үдэд галт уулын идэвхжил эхэлсэн бөгөөд халуун уур болон үнсийг тэнгэрт цацаж эхэлсэн байна. Галт уулын идэвхжил бүтэн өдрийн турш үргэлжилсэн талаар Мексик улсын Байгалийн Гамшгаас Сэргийлэх Үндэсний Төвөөс мэдээлсэн байна. Мөн Мексикийн Иргэний хамгааллын агентлагийн захирал Луис Фелипе Пуэнтегийн твиттер хуудаснаа мэдээлснээр бол галт уулын тэнгэрт цацсан халуун үнс нурам тус улсын Морелос, Пуэбла, Тлакскала болон Мехико мужуудын нутаг дэвсгэрт унах боломжтой тул болгоомжтой байхыг анхааруулсан байна. Попокатепетль уул нь Мексик улсын хамгийн идэвхжил өндөртэй галт уулд тооцогддог бөгөөд мөн тус улсын хоёрдогч өндөр оргилд тооцогддог байна.