Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Бхумибол Адулидей хааны ширээнд суусны 70 жилийн ойн баярыг

Бхумибол Адулидей хааны ширээнд суусны 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Тайланд улсын эзэн хаан Бхумибол Адулидейн хаан ширээнд суусны 70 жилийн ойн баярыг тус улс өчигдөр орон даяар өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Тэрээр дэлхийн хамгийн удаан хугацаанд хаан ширээнд суусан хүнээр нэрлэгдэж байна. Ойн баярын арга хэмжээ Бангкок хотноо шашны үйл ажиллагаагаар эхэлсэн байна. Гранд Палас ордонд явагдсан энэхүү арга хэмжээнд буддын шашны 770 лам, хуврага оролцож, ном хурсан байна. Мөн энэхүү ордонд баярын ёслолын буудлагыг үйлдсэн байна. Баярын арга хэмжээнд тус улсын ерөнхий сайд Прают Чанока засгийн газрын гишүүдийн хамт хүрэлцэн ирж, оролцсон байна. Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд нь нилээдгүй муудаж байгаа эзэн хаан ойн баярын арга хэмжээнд ирж оролцоогүй байна. Тэрээр өнгөрсөн мягмар гаригт артерийн судасны мэс засалд орсон бөгөөд эмч нар мэс засал амжилттай явагдаж дууссан ба түүний биеийн байдал хэвийн байгаа хэмээн мэдэгдсэн байна. Бхумибол Адулидейн ах болох Эзэн Хаан Ананда буудуулж нас барсны дараагаар буюу 1946 онд 18 настайдаа хаан ширээнд сууж байсан түүхтэй юм байна.