Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Сонгуулийн урьдчилсан дүнгээр Педро Кужински тэргүүлж байна

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Педро Кужински тэргүүлж байна

Ням гаригт Перу улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж дууссан байна. Улс төрийн консерватив үзэл бүхий хоёр өрсөлдөгч сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Педро Пабло Кужински тэргүүлээд байгаа юм байна. Тэрээр урьд нь Дэлхийн Банкны эдийн засагчаар ажиллаж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны эцсийн дүн орон нутгийн цагаар даваа гаригийн оройны 9 цагт гарна хэмээн сонгуулийн хорооноос мэдэгдсэн байна. Ням гаригийн сонгуульд мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Перу улсын 885000 иргэн мөн оролцож саналаа өгсөн бөгөөд тэдний санал нийт саналын 3.8 хувийг эзлэж байгаа юм.