"Харри Поттер ба хараагдсан хүүхэд" нэртэй жүжиг тавигдахаар болжээ
Их Британий нийслэл Лондон хотын Палас Театрт тун удахгүй "Харри Поттер ба хараагдсан хүүхэд" нэртэй, хоёр хэсгээс бүрдэх шинэ жүжиг тавигдахаар болсон байна. Уг жүжигт насанд хүрсэн Харри Поттерын гэр бүлийн шинэ адал явдалт түүхийг өгүүлэх бөгөөд жүжгийн уран бүтээлчдийн дүрийн зургийг мягмар гаригт танилцуулсан байна. Гурван хүүхдийн эцэг болсон Харри Поттерын дүрд английн жүжигчин Жейми Паркер тоглохоор болсон байна. Ж.К.Роулингийн Харри Поттерын түүхийг өгүүлэх 8 дахь номоос сэдэвлэн бүтээж байгаа уг жүжгийн зохиолыг Жек Торне бичсэн бөгөөд жүжгийн найруулагчаар Жон Тиффани ажиллахаар болсон байна. Жүжиг 7 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээгдэхээр төлөвлөгдсөн байна.
