Төв талбайд хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ боллоо
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн баяр” нэгдсэн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд “Найрсаг Улаанбаатарын ирээдүй-Өнөөгийн хүүхдээс” уриан дор зохион байгууллаа.
Хүүхдийн баярт 8000 гаруй авъяаслаг хүүхэд багачууд оролцож уран бүтээлээ өргөн барьлаа. Тодруулбал, 500 хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхуулсан юм. Мөн 1000 хүүхэд найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга бяцхан хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 1500 хүүхэд уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэр үзүүлж, 1000 хүүхдийн парад алхаж хүүхэд багачуудад баяр хүргэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хүүхдийн баярт оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэлээ
