Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Украйнд ахмадын асрамжийн байранд гал гарч, 17 хүн амь үрэгд

Украйнд ахмадын асрамжийн байранд гал гарч, 17 хүн амь үрэгдсэн байна

Украйны нийслэл Киев хотоос 42 км-ийн зайд орших Литочки тосгоны өндөр настнуудын асрамжийн байранд гал гарсны улмаас 17 хүн амь үрэгдэж, 5 хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын онцгой байдлын албанаас мэдээллээ. Галын улмаас эвдэрч сүйдсэн уг хоёр давхар барилгын гэрэл зургуудыг тус албанаас нийтэлсэн бөгөөд одоогоор галын шалтгааныг олж тогтоогоогүй байгаа гэжээ. Галыг унтрааж, ахмадуудыг аврах ажиллагаанд мэргэжлийн болон мэргэжлийн бус 150 гаруй хүн оролцсон талаар тус албанаас гаргасан мэдэгдэлд дурьдсан байна. Украйн улсын засгийн газраас галын шалтгааныг олж тогтоох тусгай хороог байгуулах шийдвэрийг гаргасан байна.