БИЧЛЭГ:Гацууртын ордод нинжа нар буцаад цуглажээ
Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн мэдээллийг зарим иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс тарааж байгаа. Учир нь тэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс түдгэлзүүлэх шийдвэр гарчээ. Гэтэл иргэний хөдөлгөөний зүгээс Гацууртын ордынтусгай зөвшөөрлийг цуцалсан мэтээр ташаа тайлбар хийснээс болж тус ордод өнөөдөр гар аргаар алт олборлогчид ихээр цуглаад байна.
