Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Лилли Роуз Депп "CHANEL" брендийн шинэ нүүр царайгаар тодорч

Лилли Роуз Депп "CHANEL" брендийн шинэ нүүр царайгаар тодорчээ

Францын алдарт " Chanel " брендийн сүрчигний шинэ нүүр царайгаар Холливудын жүжигчин Жонни Деппийн охин Лилли Роуз Депп тодорсон байна. Тэрээр тус брендийн Chanel No. 5 L'Eau хэмээх шинэ сүрчгийг сурталчилахаар болсон талаараа өөрийнхөө инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мөн " Chanel " брендийн зүгээс ч түүний зургийг нийтлэн, уг мэдээг зарласан байна. Лилли Роуз Деппийн хувьд одоо 17 настай бөгөөд эцэг, эхийнхээ нэгэн адил жүжигчний мэргэжлийг сонгон, 2013 оноос кинонд тоглож эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Канны кино наадамд түүний гол дүрд нь тоглосон " The Dancer " нэртэй кино оролцсон билээ.