Жизель Бюндхен хууль бус амьтны наймааны эсрэг тэмцэх НҮБ-ын төлөөлөгчөөр томилогдлоо
НҮБ-ын зүгээс энэ долоо хоногт Бразилын супер модель Жизель Бюндхенийг "Wild for Life" хэмээн нэртэй зэрлэг амьтдыг хууль бусаар наймаалах явдлын эсрэг тэмцэх дэлхийн хэмжээний кампанит ажлын хүрээнд сайн санааны элчээр томилоод байна. Найроби хотноо явагдсан НҮБ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах хоёр удаагийн Ассемблейн хуралдаанаас эхлүүлсэн уг кампанит ажлын хүрээнд дэлхийн олон алдартнуудыг сайн санааны элчээр томилсон бөгөөд элчээр томилогдсон хүн бүр нэг амьтны төрлийг хамгаалахаар сонгогдож байгаа юм байна. Жизель Бюндхений хувьд далайн яст мэлхийг хамгаалахаар болжээ. Тэрээр энэ талаараа өөрийнхөө инстаграмм хуудаст далайн яст мэлхийтэй зураг оруулан нийтэлсэн байна. Манчестер Сити багийн тоглогч Яаяа Туре зааныг хамгаалахаар сонгогдсон бол Хлливудын жүжигчин Иан Сомерхальдер панголиныг хамгаалахаар болсон байна. Мөн түүнчлэн БНХАУ, Энэтхэг, Индонез, Ливан, Вьетнам зэрэг улсын алдартнууд орангутан, бар, хирс зэрэг амьтдыг хууль бусаар наймаалах явдлын эсрэг тэмцэхээр сонгогдсон байна.
