Дисней компаний хуучин эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулахаар болжээ
Дисней компаний хуучин эд зүйлсийг ирэх сард онлайн дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Ван Йитон Галлерейн вебсайтаар явагдах уг дуудлага худалдаанд Диснейн холбогдолтой нийт 700 гаруй эд зүйлс худалдаалагдахаар болжээ. Үүнд Диснейн зураач нарын ашиглаж байсан ширээ, Уолт Диснейн гарын үсэгтэй Микки Маусын тоглоом, "Ширэнгэн ойн түүх", "Нойрсож буй гоо үзэсгэлэн", "Бэмби", "Цасан гоо ба долоо одой" зэрэг Диснейн хүүхэлдэйн кинонуудын гар зургийн эх хувилбарууд гэх мэт маш олон эд зүйлс багтаж байгаа бөгөөд эдгээрийг лхагва гаригт АНУ-ын Калифорни мужийн Шерман Оакс хотын урлагийн галлерейд дэлгэн тавиад байгаа юм байна. Харин онлайн дуудлага худалдаа 6 дугаар сарын 18-наас эхлэхээр төлөвлөгджээ.
