Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Италийн шумбагч Дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн Их Брита

Италийн шумбагч Дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн Их Британий онгоцыг олсон гэж мэдэгджээ

Италийн шумбагч Массимо Бондоне дэлхийн хоёрдугаар дайны үед Сардини арлын ойролцоо живсэн HMS P311 хэмээх шумбагч онгоцны үлдэгдлийг олсон хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн долоо хоногт 80 метрийн гүнээс шумбагч онгоцыг олсон гэжээ. Энэхүү мэдэгдлийн дараагаар Их Британий Тэнгисийн Цэргийн албанаас далайн тэрхүү хэсэгт эрлийн ажлыг эхлүүлсэн байна. Италийн шумбагчдын хийсэн бичлэгээс осолдож живсэн шумбагч онгоцны үлдэгдэл харагдаж байгаа юм. Эдгээр улдэгдэл нь Сардиний Таволара бүлэг арлуудын доор оршиж байгаа юм байна. Уг шумбагч онгоцны түүхийн хувьд 1942 оны 12 дугаар сард 71 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сардини арлын ойролцоо Италийн байлдааны усан онгоцны эсрэг хийх эвслийн тулаанд оролцохоор Мальта улсын эргээс хөдөлж байсан бөгөөд 12 дугаар сарын 31-нд мина мөргөж осолдсон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна.