Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Николай Озеров хоккейн "Алдрын танхим"-д заларлаа

Николай Озеров хоккейн "Алдрын танхим"-д заларлаа

Зөвлөлт Холбоот Улсын алдарт тайлбарлагч Николай Озеров Олон Улсын Шайбтай Хоккейн Холбооны "Алдрын танхим"-ын гишүүн боллоо. 1997 онд 74 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн алдарт тайлбарлагч Николай Озеров Оросын ард түмэнд 30 гаруй Олимп, ДАШТ-ий хоккейн тоглолтуудыг тайлбарлан хүргэсэн билээ.

ОХУ-д зохиогдсон хоккейн ДАШТ-ий үеэр Николай Озеровоос гадна Сергей Федоров, Валерий Каменский, Петер Бондра, Вилле Пелтонен нарын алдарт хоккейчдын зэрэгцээ дасгалжуулагч Пэт Куинн, Бен Смит нар "IIHF Hall of Fame"-д заларчээ.