Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Р.Пиресын хүү "Арсенал"-тай гэрээ байгууллаа

Р.Пиресын хүү "Арсенал"-тай гэрээ байгууллаа

"Арсенал" клубын хагас хамгаалагч асан Робер Пиресын 7 настай хүү тус клубын хүүхдийн академид элсэн орлоо. "Арсенал"-ын "шинэ цэрэг" Тео Пиресын аав Робер 2000-2006 онуудад "Их буучид"-ын бүрэлдэхүүнд хүчин зүтгэж 2 удаа Английн аварга болсон юм. Мөн "Английн цом"-ын тэмцээнд 3 удаа түрүүлсний дээр "Арсенал"-ын төлөө 274 тоглолтод оролцохдоо 79 гоол оруулж, 30 гоолын дамжуулалт өгсөн тус клубын "домог"-уудын нэг билээ. Өнгөрсөн онд манай улсад айлчлаад буцсан Дэлхий, Европын аварга алдарт Робер Пиресын хүү ийнхүү аавынхаа "шийрийг хатаах"-аар Лондоны багийн академиас гараагаа эхэллээ.