Адам Жонсон шоронд үсчин хийж байна
Английн шигшээ баг болон "Сандерленд" клубын хагас хамгаалагч асан Адам Жонсон насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан хэргийн улмаас 6 жилийн хорих ял эдлэх болсон билээ. Өмнөд Йоркширын Донкастерын шоронд ялаа эдэлж буй Адам Жонсоны торны цаадах амьдрал эхний өдрөөсөө л хүнд хэцүүг туулж, "Сандерленд"-ын заналт өрсөлдөгч багуудыг дэмждэг ялтнуудын халдлагад өртсөн билээ. Тэрээр 7 хоногийн 15 еврогийн цалинтайгаар шүршүүр цэвэрлэгчийн ажил хийж байгаад халдлагад өртөж сахлын хутгаар биеийнхээ хэд хэдэн хэсэгт зүсүүлсэн хэрэг гарсан. Үүний дараа шоронгийн захиргаа түүнийг өөр ажилд шилжүүлэхээс өөр аргагүй болж 7 хоногийн 25 еврогийн цалинтай үсчний ажилд шилжүүллээ. "Сандерленд"-ын бүрэлдэхүүнд тоглож байх үедээ Адам Жонсон 7 хоногт 75 мянган паундын цалинтай байсан юм.
