Мөргөлч Месют Өзил
"Арсенал" клубын Герман хагас хамгаалагч Месют Өзил "Премьер лиг"-ийн улирал өндөрлөсний дараа мөргөл үйлдэхээр Саудын Арабыг зорьжээ. Муслим шашны ариун дагшин газар Меккад очиж мөргөл үйлдсэнийхээ дараа Месют Өзил өөрийн Инстаграм хуудсандаа зургаа оруулсан байна.
Муслим шашинтнууд жилд 1 удаа Меккаг зорьж мөргөл үйлддэг заншилтай бөгөөд энэ хот руу зөвхөн муслим шашинтай хүнийг л нэвтрүүлдэг хатуу журамтай. Турк гаралтай Герман хөлбөмбөгчин, 2014 оны Дэлхийн аварга Месют Өзил мэргэжлийн онцлогоос шалтгаалан рамадан сарын үеэр бүтэн мацаг барьдаггүй ч тоглолт бүрийн өмнө "Коран" судар уншдаг заншилтай гэнэ.
