"Флойд vs Конор" 12-р сард тулалдах уу?
Домогт боксчин Флойд Мак Грегор, UFC-гийн хагас хөнгөн жингийн аварга Конор Макгрегортой тулалдах тухай шуугиан дэгдээд байгаа билээ. Тэгвэл энэхүү тулаан явагдах боломжтой гэдгийг Флойд Мэйуэзер "Жуниор" баталлаа.
"Яг одоогоор Макгрегортой хийх тулааны зохион байгуулалтын ажлын бэлтгэл хэлэлцээрийн түвшинд байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгөх болно. Гэхдээ нэг зүйлийг баталгаатай хэлэхэд хүн бүрийн хүсэн хүлээж буй энэ тулаан оны сүүлчээр Лас-Вегаст явагдах болно" хэмээн Флойд Мэйуэзер ярьжээ.
Английн "Sun" сонин анх 2 тулаанч боксын дүрмээр тулалдах ба 1 тэрбум долларын мөнгөн шагналыг хэрхэн хуваарилах талаар тохиролцоонд хүрвэл уг тулаан явагдах боломжтой хэмээн мэдээлсэн ч UFC-гийн захирал Дана Уайт үүнийг няцаасан. Харин үүний дараа Конор Макгрегор Инстаграмдаа Флойд Мэйуэзерын эсрэг тулааны зурагт хуудсыг оруулсан юм.
