Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Сайхан сэтгэлт Бекс

Сайхан сэтгэлт Бекс

Өнгөрсөн 7 хоногт Англид "Гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Лондон хотноо байжээ. Баруун Өмнөд Лондонд 3 хүүхэдтэйгээ хооллож яваад баярын өдрөө тэмдэглэх орон гэргүй нэгэн тэнүүлч эртэй таарсан Дэвид Бекхэм хамбургер, шар айргаар дайлжээ.

"Дэвид гартаа хамбургер, шар айраг барьчихсан ресторанаас гараад орон гэргүй залууд өгсөн. Тэр үед өнөөх залуугийн нүүрэнд маш их баяр баясгалан төрөхийг би анзаарсан. Энэ бол үнэхээр гэнэтийн явдал байлаа. Дараа нь Дэвид хэсэг хугацаанд тэр залуутай ярилцаж зогссоноо эргэн гэр бүлийнхэн дээрээ очсон" хэмээн дээрх явдлыг хажуугаас нь харсан нэгэн хүн ярьжээ.

"Сайхан сэтгэлт" Бекс олон төрлийн хандивын үйл ажиллагаануудад тогтмол оролцдог бөгөөд хамгийн сүүлд гэхэд "Райан Сикрестын Шоу"-нд оролцон эмзэг бүлгийн гэр бүлд 100 мянган долларын хандив өгсөн билээ.