Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Италийн шигшээ багийнхан пицца идэх хориотой

Италийн шигшээ багийнхан пицца идэх хориотой

Италийн шигшээ багийн дасгалжуулагч Антонио Конте "Евро 2016"-ын үеэр тоглогчиддоо хориглох зүйлсийн жагсаалтад пицца, паста, зайрмаг оржээ. Италичуудын хамгийн ихээр амтархан иддэг дээрх зүйлсийг тамирчдын бие организмд муу нөлөө үзүүлнэ хэмээн Антонио Конте "лүндэн буулгажээ".

Италийн шигшээ баг ЕАШТ-ий "Е" хэсэгт Бельги, Швед, Ирландын багуудтай нэг хэсэгт оноолт таарсан бөгөөд урьдчилсан байдлаар "Евро 2016"-ын бүрэлдэхүүнээ зарлаад байна. Сарын хугацаанд пицца, паста идэх хориотой тоглогчдын тоонд Андреа Пирло, Себастьян Жовинко, Марио Балотелли нарын танил нэрс багтсангүй.

Италийн шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн: Хаалгачид: Ж анлуижи Буффон  ("Ювентус"),  Федерико Маркетти  ("Лацио"),  Сальваторе Сиригу ("ПСЖ"); Хамгаалагчид: Давиде Астори  ("Фиорентина"),  Андреа Барцальи ,  Леонардо Бонуччи ,  Ж оржо Кьеллини ,  Даниэле Ругани  ("Ювентус"),  Маттео Дармиан  ("Манчестер Юнайтед"), Анжело Огбонна  ("Вест Хэм"),  Маттиа Де Шильо  ("Милан"),  Давиде Дзаппакоста ("Торино"); Хагас хамгаалагчид: Марко Бенасси  ("Торино"),  Ж акомо Бонавентура ,  Рикардо Монтоливо  ("Милан"),  Даниэле Де Росси ,  Алессандро Флоренци  ("Рома"),  Эмануэле Ж аккерини ("Болонья"),  Жоржинью  ("Наполи"),  Тиагу Мотта  ("ПСЖ"),  Марко Пароло ,  Антонио Кандрева  ("Лацио"),  Стефано Стураро  ("Ювентус"); Довтлогчид: Эдер  ("Интер"),  Чиро Иммобиле  ("Торино"),  Лоренцо Инсинье  ("Наполи"),  Грациано Пелле  ("Саутгемптон"),  Симоне Дзадза  ("Ювентус"),  Федерико Бернардески  ("Фиорентина"), Стефан Эль-Шаарави  ("Рома").