Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "BILLBOARD MUSIC AWARDS" шагнал гардуулах ёслолын арга хэмжэ

"BILLBOARD MUSIC AWARDS" шагнал гардуулах ёслолын арга хэмжээ явагдлаа

Америкийн энтертейнмент ертөнцийн томоохон бренд болох Биллбоардын зүгээс жил бүр зохион байгуулдаг Billboard Music Awards шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ням гаригт Лас Вегас хотын Т-Мобайл Арена хүрээлэнд болж өнгөрлөө. Хип хоп уран бүтээлч Лудакрис болон дуучин Сиара нарын хөтлөн явуулсан уг арга хэмжээг Америкийн Эй-Би-Си телевиз шууд дамжуулсан байна. Энэ жилийн шагналд r'n'b дуучин The Weeknd хамгийн их буюу 20 төрөлд нэр дэвшин, 8-д нь шагнал хүртсэн байна. Ингээд зарим шагналын эздийг танилцуулья: шилдэг уран бүтээлч Адель, шилдэг шинэ залуу уран бүтээлч Fetty Wap, шилдэг эрэгтэй дуучин Жастин Бибер, шилдэг эмэгтэй дуучин Адель, шилдэг хамтлаг One Direction, шилдэг аялан тоглолт Тэйлор Свифт, шилдэг цомог Адель - 25, шилдэг кантри уран бүтээлч Люк Брайн, шилдэг электроник уран бүтээлч Дэвид Гетта, шилдэг реп уран бүтээлч Дрэйк, шилдэг рок уран бүтээлч 21 Pilots хамтлаг, шилдэг борлуулалттай уран бүтээлч The Weeknd, Billboard-н хит 100 дууг тэргүүлсэн уран бүтээлч The Weeknd шалгарсан бол шилдэг сошиал уран бүтээлчээр дуучин Жастин Бибер тодорч, шагнал хүртсэн байна. Харин Биллбоардын Мянганы шагналыг дуучин Бритни Спийрс хүртсэн бол Icon буюу Шүтээн хэмээх шагналыг Канадын дуучин Селин Дион хүртсэн байна. Шагнал гардуулах арга хэмжээний үеэр дуучин Селин Дион, Бритни Спийрс, Меган Трэйнор, Жастин Бибер, Пинк, Ник Жонас, Деми Ловато, Лукас Грэм, Кеша, Рианна нар ая дуугаа өргөсөн бөгөөд Стив Уондер, Мадонна нар өнгөрсөн сард нас барсан дуучин Принцийн дуунуудаас дуулж, түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.