Оцон шувуунууд талбайдаа дийлдлээ
Үндэсний хоккейн лигийн дорнод бүсийн аваргын төлөөх цувралын 5 дахь тоглолтын дараагаар Тампа Бей Лайтнинг баг цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Өнөөдөр 5 дахь тоглолт Стэнлийн цомын 3 удаагийн аварга Питтсбург Пингвинз багийн Консол Энержид явагдсан юм. Энэ тулаан нэмэлт цагт ялагчаа тодруулсан бөгөөд Аянгануудын Тайлор Жонсон багтаа хэрэгтэй хожлыг авчирсан байна. Тоглолт эхлээд талбайн эзэн багийн Брайан Думулин эхний шайбыг оруулж, Патрик Хёрнквист, Крис Куниц нар тооны харьцааг ахиулсан ч, амжилтыг олсонгүй. 2 дахь хагаст Алекс Киллорн, Никита Кучеров нар тооны харьцааг ойртуулж, шийдвэрлэх 3 дахь хагаст Никита Кучеров плей-оффын шатны 11 дэх шайбаа оруулснаар ялагч нэмэлт цаг шийдэгдэхээр болсон юм. Цувралын дараагийн тоглолт Тампа Бей Лайтнинг багийн талбайд лхагва гаригийн өглөө болно.
