Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Оклахома Сити Тандер цувралыг тэргүүлж байна

Оклахома Сити Тандер цувралыг тэргүүлж байна

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын 3 дахь тоглолт энэ өдөр Чиспик Энержи Аренад явагдлаа. Цувралын эхний 2 тоглолтын дараагаар 2 баг тус бүр 1 хожил аваад байсан юм. 3 дахь тоглолтын эхний хагаст талбайн эзэн Оклахома Сити Тандер илүүрхэж чадсан нь хожил байгуулах том шалтгаан нь болжээ. Эхний хагаст Оклахома Сити Тандер 72-47 харьцаагаар тэргүүлж, улмаар тооны зөрүүг хамгаалж чадснаар 133-105 харьцаагаар энэ тулаанд хожил байгуулжээ. Багийн лидерүүд болох Рассель Уэстбрук 30 оноо, 12 ашигтай дамжуулалт, Кевин Дурант 33 оноо 8 самбараас бөмбөг авалтыг хийсэн байна. Тэгвэл өрсөлдөгч Алтан мужийн дайчдыг Стифен Карри 24 оноогоор тэргүүлж, Клэй Томпсон 18 оноогоор түүнийг дэмжжээ. Цувралын дараагийн тулаан лхагва гаригийн өглөө явагдана.