Аргентины шигшээ бүрэлдэхүүнээ зарлалаа
Аргентины шигшээ бүрэлдэхүүнээ зарлалаа
"Копа Америка-2016" тэмцээнд оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. "Альбиселесте"-гийн 23 тоглогчийн тоонд "Зенит"-ийн Эсекиэль Гарай, "Ювентус"-ын довтлогч Пауло Дибала, "Бока Хуниорс"-ын Карлос Тевес нарын шилдгүүд багтсангүй.
"Копа Америка" тэмцээний 100 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Америк тивийн шилдэг багуудын тулаан 6-р сарын 3-ны өдөр АНУ-д эхлэх юм. Аргентины шигшээ баг тэмцээний "D" хэсэгт Чили, Панам, Боливын багуудтай сугалаа таараад байгаа билээ.
Аргегтины шигшээ багийн б үрэлдэхүүн:
Хаалгачид: Серхио Ромеро ("Манчестер Юнайтед", Англи), Нахуэль Гузман ("Тигрес", Мексик), Мариано Андухар ("Наполи", Итали);
Хамгаалагчид Габриэль Меркадо ("Ривер Плейт"), Факундо Ронкалья ("Фиорентина", Итали), Николас Отаменди ("Манчестер Сити", Англи), Хонатан Майдана ("Ривер Плейт"), Рамиро Фунес Мори ("Эвертон", Англи), Маркос Рохо ("Манчестер Юнайтед", Англи), Виктор Куэста ("Индепендьенте");
Хагас хамгаалагчид Хавьер Маскерано ("Барселона", Испани), Матиас Краневиттер ("Атлетико", Испани), Эвер Банега ("Севилья", Испани), Лукас Билья ("Лацио", Итали), Хавьер Пасторе ("ПСЖ", Франц), Аугусто Фернандес ("Атлетико", Испани), Эрик Ламела ("Тоттенхэм", Англи), Николас Гайтан ("Бенфика", Португал), Анхель Ди Мария ("ПСЖ", Франц);
Довтлогчид Эсекиэль Лавесси ("Хэбэй", БНХАУ), Лионель Месси ("Барселона", Испани), Серхио Агуэро ("Манчестер Сити", Англи), Гонсало Игуаин ("Наполи", Итали).
