БИЧЛЭГ:"Монгол улс сонгуулийн жилд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
2015 онд Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх удирдлагын академи, Монгол дахь Конрад Аденауэр сангийн суурин төлөөлөгчийн газар хамтран “Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байсан. Тэгвэл энэ жил сонгууль болохтой холбогдуулан “Монгол улс сонгуулийн жилд” сэдэвт бага хурлыг зохион байгууллаа.
