Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "Цагаан Хоолтон" ном Man Booker International шагнал хүртлээ

"Цагаан Хоолтон" ном Man Booker International шагнал хүртлээ

Өмнөд Солонгосын зохиолч Хан Каны "The Vegetarian" буюу "Цагаан хоолтон" нэртэй зохиол олон улсын нэр хүнд бүхий Man Booker International Prize шагнал хүртсэн байна. 72000 ам.долларын урамшуулал дагалдах уг шагналыг түүнд даваа гаригт Их Британий нийслэл Лондон хотноо гардуулсан байна. Тэрээр шагналынхаа мөнгийг түүний бүтээлийг англи хэл рүү хөрвүүлэн орчуулсан 28 настай орчуулагч Дебора Смиттэй хуваахаар болсон байна. Дебора Смитийн хувьд солонгос хэлийг 7 жилийн өмнөөс эхлэн сурсан байна. 2005 оноос эхлэн олгож эхэлсэн уг шагналд англи хэл дээр хэвлэгдэн гарсан ном , бүтээл өрсөлдөх боломжтой бөгөөд Хан Каны хувьд энэхүү шагналд нэр дэвшсэн анхны солонгосын зохиолч болсон ажээ. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөн, мах идэхээ больсон эмэгтэйн цаашдын амьдрал там болон хувирсан тухай өгүүлдэг "Цагаан хоолтон" хэмээх энэхүү зохиол нь түүний англи хэл дээр хөрвүүлэн хэвлэгдсэн анхны бүтээл болсон байна.