БИЧЛЭГ: Хотын замын бүтээн байгуулалт 54 хувьтай байна
Хотын дарга өнөөдөр нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа зам засварын ажилтай танилцжээ. Сүүлийн 4 жилд хийсэн замын ажил нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 43 хувиар өссөн байна. Мөн зам барих хурд 2,5 дахин нэмэгдсэн мэдээллийг хотын даргад өглөө. Зам шинээр барих, засварлах ажлууд эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн байгаа. Төлөвлөсөн бүх ажлууд хугацаандаа ийгдэж байгаа юм байна.
