Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Powerball сугалааны 429 сая ам.долларын супер хонжворын эзэн

Powerball сугалааны 429 сая ам.долларын супер хонжворын эзэн тодорсон байна

АНУ-ын холбооны 44 мужийн хэмжээнд явагддаг Powerball сугалааны супер хонжвор болох 429.6 сая ам.долларын хонжворыг тус улсын Нью Жерси мужийн гэр бүл хожсон болохыг мужийн сугалааны албанаас мэдээлсэн байна. Насанд хүрсэн 7 хүүхэдтэй, өдгөө 70 настай Перли Смит Нью Жерси мужийн Трентон хотоос 6 ам.доллараар 2 ширхэг сугалаа худалдаж авсны нэг нь түүнийг ийнхүү саятан болгосон байна. Тэрээр хонжворын 10 хувийг сүмд хандивлана хэмээн мэдэгдсэн бөгөөд үлдсэн мөнгийг 7 хүүхэдтэйгээ тэнцүү хувааж авна гэсэн байна. Бүхий л татварын дараагаар тэдэнд 284 сая ам.доллар очихоор болоод байгаа юм байна. Перли Смитийн хожлын дугаар 5-25-26-44-66-9 байсан бөгөөд яг үүнтэй ижил дугаарыг бүртгүүлсэн өөр оролцогч байгаагүй байна. Тэрээр 292 саяд нэг тохиолдох боломжит хожлоор сугалааны ялагч болсон байна.